top of page

Ус

3-р хорооллын 10-р байранд арван хоёулаа амьдардаг байхад өвөө минь санхүүгийн хэмнэлт хийх гэж бүгдийг хийдэг байлаа. Тэр үед усны мөнгийг хүнийх нь тоонд шууд үржүүлж их ч хэрэглэсэн бага ч хэрэглэсэн ялгаагүй автомат тоо ирнэ.


Өвөө маань мэргэн санаа олж усны тоолуур тавиулсан юм. Бидний хэн нь ч усаа хэмнэдэггүй зүгээр л хэрэглэснээ төлж байгаадаа сэтгэл ханаж хэрэглээгүй усандаа илүү мөнгө төлөхгүй байгаадаа сэтгэл бүр ч башийна. Гэтэл өвөө минь ажлаасаа орж ирээд том сэнжтэй аяганд ус дүүргэж аваад нүүрээ хүзүүтэйгээ, гараа шуу хүртлээ угааж мөнгөө биш усаа хэмнэдэг байсан юм. Би багын сониуч хүүхэд гэрийнхэнийгээ, хүмүүсийг ажиглаад л байдаг байж билээ. Өвөөгийнхөө ухаанаас суралцаж усаа хэмнэдэг болов. Энэ үед би арван нэг хоёртой ТОМ охин.


Түүнээс хойш би усанд орохдоо биеэ норгоод усаа хаана, үсээ сайхан шампуньдаад ус дутвал усаа хурдхан онгойлгож жоохон ус авч хүргэн үргэлжлүүлээд биеэ сайтар савандаад угааж гарна даа. Дараа нь усаа ганц сайн онгойлгож аваад хөөсөө арилгаад л дуусаа. Энэ бүр миний амьдралд зуршил болсон зүйл. Буудалд байсан ч, айлд байсан ч, гэртээ байсан ч, аялал зугаалгаар аль ч оронд явж байсан би усаа хэмнээд явдаг. Хүмүүс шүршүүрт удаан зогсож алжаалаа тайлдаг бол би усаа хэмнэж сэтгэлийн алжаалаа тайлдагаа.


Бидний өдөр тутмын хийдэг өчүүхэн зүйл утга учиртай болж ирэхийн цагт амьдралыг ихээр хайрлаж амьд яваадаа талархан сэтгэл бясаж жаргалыг мэдэрдэг. Таны хэмнэсэн жоохоон ус гол горхи, далай тэнгист нөлөөлдөг гээд боддоо!

Крантны уснаас хорвоогийн утга учрыг мэдрээрэй.

Амьдрал сайхаан!


2017.10.05 Өвөө минь зээ охиноо дээрээс харж байгаа.


Cocoa Beach, Florida

bottom of page