
Колумбын зохиолч Габриель Гарсиа Маркесын "Зуун жилийн ганцаардал" номыг 2007 онд Халиунаа найзынхаа төрсөн өдрөөр бэлэглэчихээд эзэн нь өөрөө уншаагүй байхад тэр дор нь эргүүлээд гуйж уншиж билээ. Тэгтлээ сонирхож тэгтлээ яарч байж. Баабар гуай энэ номыг уншаагүй хүнтэй юу ярихав дээ гэж шар их малтсан даа.
Юунд нь ч юм бэ илбэдүүлэн дурлаж шуналтайгаар уншиж дуусгасан. Гэвч тэр номноос юу ойлгох байсан, зохиолч үүгээрээ ямар санаа дэвшүүлсэн, ямар асуудал хөндсөн талаар юуг ч ойлгоогүй. Багш Баабар хоёр яагаад энэ номыг унш гэсэн юм бол гэдэг асуултыг өөрөөсөө олон жил асуусансан.
Одоогоос хоёр жилийн өмнө Сальвадор Дали-гаар өвчлөөдөхөв. Манайх Чикагогийн урлагын институтээс 15 минут алхаад орох зайнд байдаг, сардаа нэг ороод гарахыг хичээнэ. Тэнд нөгөө алдарт гаж гойд далий Дали-гийн зураг, бүтээл сонин содон зүйлүүдийг биеэр харан гялайж мөн ХҮН бас ийм юм бодож олж байдаг хачин сайхнаа гэсэн бодол сэтгэлд тод үлдлээ.
Бүх юм нь ХАЧИН бас САЙХАН. Миний дотор байдаг гаж Халиуныг сэрээчихэв.
Гаж Халиун Зуун Жилийн Ганцаардал номоо бодсоор л. Сайхан Ремедиос цагаан хэрэглэлээ өлгөж байгаад нисээд явчихдаг, тэр гэр орон хуучирч өгзрөөд гэрээр дүүрэн шоргоолж явдаг хэсэг нүдэнд харагдана. Мөн Бага Хосе Аркадио, Бага Аурелиано хоёр ихрийн солигдсоныг зөвхөн Урсула мэддэг ба тэр хоёрыг үхэхэд санамсаргүй алдаа гаргаж өөрсдийнх нь жинхэнэ нэрний дор булшилдаг бие арзайлгасан хэсэг. Тод санахыгаа тод санаж бүдэг санахаа бүдэг бадаг санана.
Дали-гаар өвчлөх үед Зуун Жилийн Ганцаардал уншиж байхад мэдрэгдсэн тэр мэдрэмж тэмтрэгдэн гижигдээд бүр болж өгсөнгүй. Тэгээд энэ хоёр хоорондоо холбоотой эсэх талаар Google-дтэл Дали сюрреализм урсгалаар зурдагч шидэт риализмруу холбирдог. Мөн энэ хоёр төрөл нь хоёулаа реализм болон фантастикийн элементүүдийг хольж хэрэглэдэг болохыг олж мэдээд нээлт хийсэн мэт баярлаж, нэг хэсэг уулзсан хүн бүртээ ядаргаа болж энэ талаар ярьсан.
Багш Баабар хоёр бүхэл бүтэн том урсгал, шинэ ертөнц унш гээд байсныг сая ойлголоо. Юм гэдэг учиртай. Тэр үед Маркес гуайтай танилцаагүй байсан бол өнөөдөр Дали гуайг энэ хэмжээнд ойлгох байсан болов уу?
Шидэт ертөнц миний мөрөөдөмтгий зан хоёр хаа нэгтээ огтлолцож би гэдэг хүн хаяа илбэчин мэт ид шидийг хайна.
Нэг юм хэлэхэд Зуун жилийн ганцаардал уншаагүй хүнтэй юу ярихав дээ! ;)
2017.01.07